Танилцуулга

Танилцуулга

ФИДЕС ТАУЭР нь өндөр зэрэглэлийн, олон улсын стандартыг хангасан оффисын зориулалттай барилга бөгөөд Улаанбаатар хотын төв цэгээс 3,5 км зайд Хан-Уул дүүргийн 15-р хороонд байрладаг.

ФИДЕС ТАУЭР оффисын барилга нь “ФИДЕС ДЕВЕЛОПМЕНТ” ХХК-ийн 100%-ийн өмчлөлтэй.

Манай оффисын барилга нь 2013 оны 12 сард бүрэн ашиглалтанд орсон бөгөөд оффис түрээсийн менежментийн чиглэлээр дагнан ажилладаг.

Уг оффисын барилга нь 16 давхар бөгөөд оффисын ашигтай талбайн хэмжээ 4600м2 ба гадна талбайдаа 200 машины ил зогсоолтой.

Барилгын давхар тус бүрт 3 оффисын өрөөтэй. Оффис тус бүр дотроо ариун цэврийн өрөө, гал тогооны тавилга бүхий цайны хэсэг, ханын шкафтай.

БНСУ-ын LG-Sigma брэндийн 900кг жингийн даацтай 3 ширхэг лифттэй.

24/7 цагийн аюулгүй байдлын ажилтнууд болон 24/7 цагийн камерын хяналттай, дохиоллын системээр галын аюулаас бүрэн хамгаалагдсан.

Барилгын хажуудаа худалдаа, үйлчилгээ, банк санхүү, нийтийн хоол, кино театр бүхий энтертайнмент төвтэй.

Одоогоор олон улсад төдийгүй Монгол улсад нэр хүнд бүхий томоохон аж ахуйн нэгж, байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж байна.

ФИДЕС ТАУЭР оффис барилгын менежментийн баг нь хэрэглэгчиддээ тууштай, үр ашигтай үйлчилгээг үзүүлдэг.

Бид та бүхэнтэй урт хугацааны, тогтвортой, харилцан ашигтай бизнес түншлэлийг цогцлоохоор хамтран ажиллахад таатай байх болно.