Ажлын байр

Ажлын байр

ФИДЕС ТАУЭР-ыг сонгосноор Танд дараах боломжуудыг олгох болно:   

  • Өрсөлдөхүйц цалин, урамшуулал,
  • Тогтвортой ажлын байр,
  • Чадварлаг, бүтээлч, мэргэшсэн хамт олон,
  • Эрүүл засаглал, ижил тэгш боломж, зөв уур амьсгал,
  • Хийж бүтээх хүсэл тэмүүлэлийг дэмжих удирдлага,

 

Нээлттэй ажлын байр:

РЕСЕПШН

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Байгууллагын нүүр царайг илтгэх, гадны харилцагч, зочид болон ажилтнуудад туслах, мэдээллээр хангах.

Ажлын байранд тавигдах шаардлага

- Их дээд сургууль төгссөн, англи хэлний мэдлэгтэй,
- Зан харьцаа, ёс суртахууны соёлтой,
- Хэл ярианы хөгжил болон, нүүр царай, бие бялдар гадаад үзэмж сайтай,
- Компъютерийн хэрэглээний программууд дээр ажилладаг байх,
- Цэвэрч нямбай, хувийн сахилга бат өндөртэй,
- Эмэгтэй 22-30 настай,
- Тогтвор суурьшилтай, үнэнч шударга, хариуцлагатай ажиллах,

Нэмэлт мэдээлэл

-Ажилд орох анкетыг дор дурьдсан хаягаар биеэр ирж бөглөж болох ба 1 хувь цээж зураг заавал хавсаргана уу.

- Хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Зайсан гудамж, Гэгээнтэн хотхон, ФИДЕС ТАУЭР, 9-р давхар, 702 тоот. (Гэгээнтэн кино театрын залгаа 16 давхар хар шилэн барилга)

- Ажлын байртай холбоотой лавлах зүйл байвал 7700-7177 (Захиргаа, Хүний нөөцийн менежер Б.Баярмаа) дугаарын утаснаас лавлана уу,  

- Анкетыг өнөөдрөөс эхлэн (2019.04.16) хуанлийн 7 өдрийн хугацаанд (2019.04.23) авах бөгөөд шаардлага хангасан хүмүүстэй 2019.04.24-26-ны өдрүүдэд ярилцлага хийнэ.


.

 

Анкет татах

 

Заавар:

  1. Та анкет татах холбоосоос ажилд орох хүсэгчийн анкетыг (.docx формат) татан авч бөглөнө үү (гараар бөглөхгүй байхыг анхаарна уу, мөн заавал цээж зурагаа хавсаргасан байхыг анхаарна уу).
  2. Бөглөсөн анкетаа .pdf формат руу хөрвүүлнэ үү. (.pdf формат руу хөрвүүлэх 3 боломжит холбоосын аль нэгийг ашиглахыг хүсье.)
  3. .pdf формат руу хөрвүүлсэн анкетаа info@fidestower.mn и-мэйл хаяг руу илгээнэ үү.
  4. Та зөвхөн ажилд орох хүсэгчийн анкетыг илгээнэ үү. Шаардлагатай тохиолдолд бүрэн дунд боловсролын гэрчилгээ болон бакалавр, магистрын мэргэжлийн дипломыг бид эх хувиар харах болно.
  5. Манай компани таниас авсан хувийн мэдээллийг зөвхөн байгууллагын дотоод хэрэгцээнд ашиглах болно.

 

.pdf формат руу хөрвүүлэх боломжит холбоосууд (аль нэгийг нь сонгоно уу)

https://www.wordtopdf.com/

https://www.freepdfconvert.com/

https://www.ilovepdf.com/word_to_pdf